Монголын шинэ Ерөнхийлөгчийн тухай Хятадууд ийн ярьж байна

Өчигдөр Гонконгийн галт шувуу телевизийг асаагаад хартал мэдээллийн сувгаар Монгол улсын тавдахь ерөнхийлөгч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг яваад дуусаж байлаа.  Хятадууд төв телевизээрээ хэзээ ч ийм юм явуулахгүй. Тэртээ алс холын Гонконгийн телевизийнхэн Монголын тухай харьцангуй нарийн ширийн мэдээллийг олж дамжуулаад байгаагийн торгон уулзварт “Дотор хүний ухаан” оршоод байгаа юм л даа. Миний л мэдэхээр үндсэн сувгийн тоймчийн хөтөлбөрөөрөө “Энэтхэг Хятадын хилийн будилаан ба Монголын шинэ ерөнхийлөгч” гэдэг сэдвийг хөндөн ярьсан. Одоо бас мэдээллийн хөтөлбөрөөрөө явж байна.
Үндсэн сувгаар явсан нэвтрүүлэг долоо хоногийн дараа юүтүүбд тавигддаг юм байна лээ. Харин сая мэдээллийн хөтөлбөрөөр явагдсан гол агуулгыг тоймлон өгүүлвээс: Хүннү, Сяньби, Жужан, Юань гээд Монгол төрийн залгамж чанар байдаг гэдгийг газрын зургаар үзүүлж байна. Анхаарах нь газрын зургийн харуулах хэмжээ маш хариугүй юм аа. Бараг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийн багцаанд багтаан харуулж байна лээ. Энэ нь бас л дотор санаа байж таарна.
Дээр нь Буриад, Өвөрмонгол, Тува, Алтайн Хязгаар, Монгол улсад  үндсэрхэг үзэл газар аваад байна гэдгийг хэлж байна. Бас дээр нь Бурхан Халдунд нэг өвөрмонгол залуу явж байхад нь үндсэрхэг үзэлтэнгүүд тааралдаад сөгдүүлсэн зургийг харуулж байна лээ.
Оросын талыг баримтлаж хятадын эсрэг үг яриаг сонгуулийн сурталталчилгааны үеэр гаргасан нь Хятадын засгийн газрын анхаарлыг татаж байна гэдгийг ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн үгээр харуулаад “Хэдийгээр Монгол ялна гэх мэт үндсэрхэг үзэл нэвт ханхласан үг яриагаар сонгуульд ялсан ч гэсэн Хятад Оросыг давж дэлхийтэй харилцах боломж маш хомс юм. Монголын шинэ ерөнхийлөгчийн дараа дараачийн алхмыг анхааралтай ажиглах үлдлээ” гэдэг үгээр нэвтрүүлэг дуусаж байна.
Иймэрхүү мэдээллийн чанартай зүйлсийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон БНХАУ, Гонконгод сууж байгаа элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд уншигч олон түмэндээ шуурхай хүргэж байгаач ээ. Үнэндээ энэ бол Хятадын зүгээс манайд өгч байгаа мэссиж шүү дээ. Манайх өөдөөс нь мод шиг царайлаад сууж баймааргүй санагдана.
Хятад судлаач,орчуулагч Д.Болдбаатар

updown.mn

Мэдээний админ

Learn More →

34 thoughts on “Монголын шинэ Ерөнхийлөгчийн тухай Хятадууд ийн ярьж байна

  1. Нэргүй 2017-07-24 15:49 at 15:49

    Хятадуудын санаа зовж байгаа юм нь манайх Өвөр Монголчуудад нөлөөлж Хятадын дотоодод хямрал үүсгэх вий гэж болгоомжилж байгаа, хэрвээ тийм зүйл болвол Төвд, Шинжаны бүс нутгууд зүгээр суухгүй болов уу. Угаасаа сүүлийн жилүүдэд ялангуяа Буриад, Халимагт үндэсний үзэл сэргэж байгаа, хэл соёлоо буцааж сэргээхийг хичээж байгаа нь маш сайшаалтай байгаа шүү.

    Хариулах
    1. Нэргүй 2017-07-24 16:46 at 16:46

      Тийм шуу.

      Хариулах
    2. Зочин 2017-07-26 21:42 at 21:42

      Яг зөв хятад тавин зургаан үндэстэнг багцалж барьж байдаг учир бослого замбараагүйтэл үүсэх вий гэж цаг ямагт айдаг учир үргэлж л чанга хатуу ширүүн дүр гаргадаг ч дотороо бол босчихвий ингэчихвий тэгчихвий мөнхийн айдастай.

      Хариулах
    3. Гадаад улс яах вэ болно ...Эх орноо худалдагсадыг цээрлуулье 2017-07-27 03:02 at 03:02

      Бид хучирхэг болохын тулд эхлээд дотоодын хулгайч дээрэмчдээсээ салмаар байна …С.бАяр мэтийг хэлсэн аманд нь байлгаж толгойгоор нь хариуцуулья…

      Хариулах
      1. Нэргүй 2017-07-27 15:09 at 15:09

        tiim shuu , bayartsogt bayar elbegdorj met n xig shaarnaasaa exleed salax xeregtei

        Хариулах
      2. Нэргүй 2017-07-28 10:28 at 10:28

        жинхэнэ тэнэг оркууд эх орон нтр

        Хариулах
    4. cgh 2017-07-27 03:55 at 03:55

      uvurmongol bosdog yumaa gehed ar mongoliig lav toohgui tusdaa uls bolnoo l gej uzeh bolov uu

      Хариулах
  2. Нэргүй 2017-07-25 00:07 at 00:07

    Нэг улс нөгөө улсаа муулж л байдаг тэглээ гээд сүржигнээд байх зүйлгүй дээ.
    Хятад улс Монголчууд дургүй хүргэлээ гээд дайраад ороод ирэх цаг үе өнгөрсөн.
    Хятад хэрэв Монголын талаар ярих бол давхар Оросын асуудал яригдана, цаашлаад АНУ болон түүний хамсаатангууд зүгээр хараад суухгүй.
    Тэгэхээр Хятад улс дангаараа энэ асуудлыг шийдэр боломжгүй гэсэн үг.
    Хятадуудаас биднийг айлгах гэсэн энэ мэт яриа цагаас цагт, үеэс үед л байна, байх ч байх.

    Хариулах
    1. Хч 2017-07-26 05:24 at 05:24

      Тийм шүү

      Хариулах
    2. Зочин 2017-07-26 09:12 at 09:12

      Мөн ч наагуур гэнэ сэтгэдэг хүмүүс байх юм. Эдийн засгийн хориг гэж айхтар юм бна шүү дээ. Өнгөрсөн 4 жилд бтд сайндаа хямраагүй . Хятадыг давж яриад л өөрөө ширээнээс унасан. Дэлхийн хөгжил , ЭЗ, хүссэн ч эс хүссэн ч Хятадаас хамаарч бна. Бид хужаагаар дуудаад юу хожив. Хямрал л хожсон. Оростой ч Хятадтай ч хөлд нь сууж харьцаж байж улсаа босгох хэрэгтэй. Баян хүчирхэг болсон хойноо харин яасан ч яахав дээ. Улс дампуурвал Монгол улсын өрийг дарчих чадалтай улс өмнөд хөрш шүү. Хариуд нь газар нутаг авдаг болчоод бна. Киргизийг хар. Ингэхгүйн тулд төрийн маш нарийн бодлого явуулах хэрэгтэй.

      Хариулах
      1. монгол 2017-07-26 13:32 at 13:32

        баттулгыг сонголоо гэж эдийн засгийн хориг тавих болж байна уу битгий тэнэгт айлаа айлаа гэхэд учиртай айж үз

        Хариулах
        1. maagii jigmed 2017-07-27 15:55 at 15:55

          Muhkin yum gej baihgui !!dotroo battai hadgal.ehleed hiih yum bol ulsaa hul deer n bosgyo.uur asuudal odoogoor alg.bid uilahgui..bid alg bolhgui..bid martahgui!!!

          Хариулах
    3. Нэргүй 2017-07-26 14:15 at 14:15

      3 дахь хөрш гээд бгаа улс орууд манайд туслана гэж гэнэн итгэлээ больцгоо

      Хариулах
  3. Нэргүй 2017-07-25 16:13 at 16:13

    Hujaa naraas aina l gj harin ch bhgvi shvv bdniig ailganaa gewel hol ochij huts gj hliidee

    Хариулах
  4. Нэргүй 2017-07-25 16:43 at 16:43

    Монгол ялна гэсэн үг дотооддоо гэхээсээ хилийн чанадад илүү содон сонсогдож байгаа байж болох юм.Монголын ард түмний сонголт бас нөлөөлсөн буй заа.Дээрх өгүүлбэрийн утга нь угаасаа орон нутгийн шинжтэй бус,орон зайн хувьд хил хязгаарт баригдаагүй алсыг харсан утгатай үгс блаа.

    Хариулах
  5. zochin 2017-07-26 05:31 at 05:31

    Mongol ylna gd oguulber uneher buru shu! Bid chin ylchihsan tusgar togtnoson uls! Sanaagui umig n sanuulad bh hereggui l bmar bna da

    Хариулах
    1. Нэргүй 2017-07-26 06:45 at 06:45

      112.72.11.124 teneg dongio shaar ve chi

      Хариулах
    2. Дорж 2017-07-28 05:06 at 05:06

      Хужаагаас айсан гөлчий минь “Монго ялна” гэж хэлэх зориг чамд алга уу? Цагаан хэрэм хүртэл манай монголын үндсэн газар нутаг. Чингис хааны нутаг. Богд хаант монгол улсын нутаг. Ийм байхад айна гэвэл санасны гарз.

      Хариулах
  6. Ганаа 2017-07-26 08:25 at 08:25

    Монголдоо эзэн шиг амьдарч
    Бусад орнуудтай зэрэгцэн хөгжих боломж бий
    ӨӨРСДӨӨ Л ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ
    Гадагш нь зөөх биш Зохистой ашиглах
    Хэрэгтэй зүйлд мөнгө зарах
    БАНКНЫ БОДЛОГО ШУЛАх БИШ ДЭМЖДЭГ БАЙХ

    Хариулах
    1. moogii 2017-07-26 10:05 at 10:05

      yag zow Ganaa chi zow hellee sanal 1bn

      Хариулах
  7. ака 2017-07-26 08:25 at 08:25

    Яг зөв

    Хариулах
  8. Б.Б 2017-07-26 09:01 at 09:01

    Ямар алдаатай бичдэг юм бэ? Энэ чинь одоо албан ёсны, мэдээллийн сайтын мэдээлэл биз дээ. Эх хэлээрээ их буруу бичсэнийг харахад сэдэвт өгүүлэгдэж буй хятад, хонгконгуудаас нэг их ялгагдах юм алга даа, хө…

    Хариулах
  9. Нэргүй 2017-07-26 12:49 at 12:49

    Хамгийн год нь зовдохуудээ бодож сонгохгуй бол Хулан Хурцын зэвсэг болно Хурц Эбигийн тонгорого гээд нарийн учиртай

    Хариулах
  10. Зочин 2017-07-26 13:06 at 13:06

    Хэрвээ үндэсэрхэг үзлээ дэвэргэвэл хөрш оронтой харицахад хүндрэл үүсэндээ Ер нь швейцарик улсын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй мөнхийн хөрш оронтойгоо хэзээч муудалцахгүй ялангуяа хятадын эсрэг үзлийг ил гарахгүй байх олгой хагарвал тогоон дотороо гэдэг үг байдагдаа Орчин үеийн геополитекийн бодлого маш өөрчлөгдөж байгаа одоо цэргийн хүчээр эзлэхээс илүүтэ эдийн засгийн аргаар хааж боох бодлого явагдаж өнөөдөр гэхэд АНУ ын параламент нь Орос Иран БНАСАУ дын эсрэг эдийн засгийн хориг тогтоох хуулиа баталлаа иймд манайхыг эдийн засгийн хориг тогтооход бид яах вэ бодолтой байхгүй бол болохгүй

    Хариулах
    1. Дорж 2017-07-28 05:10 at 05:10

      Мөнхийн хөрш гэж хэзээ ч байдаггүй юм. Сүүлийн үед энэ үгээр айлгагчид их боллоо. Улс орон мөнхийн хөдөлгөөнд байдаг. Хүннү, Нирун, Кидан, Их монгол гээд л өөрчлөгдөөд байсан. Энэ бүхэнд хил хязгаар өөрчлөгдөж байсан. Шинэ хөрштэй ч болж байсан. Хуучин хөрш холдон явж хөрш биш болж ч байсан.

      Хариулах
  11. зочин 2017-07-26 13:30 at 13:30

    иймэрхүү хатгаасанд хэт анхаараад байлгүй улс орноо өрнөөс салгаж хүл дээрээ босох л чухал байна монгол ялсан цашид ч ялсаар л байх болтугай

    Хариулах
  12. eh survalj 2017-07-26 15:59 at 15:59

    Er ni end sanaa avuushtai yum ni manai medeelliin heregsluud olon ulsiin medee dotood medee ch bai bugd negniihee l tavisn yumiig davtchihdag iluu buteelch haiguul hiij busdaasaa oor eh survalj haij baya l gemeer baina

    Хариулах
  13. Зочин 2017-07-27 00:45 at 00:45

    Еренхийлегчее хэрхэн сонгох нь ард тумний сонголт Тэдэнд хамаагуй харин евер монголчуудын хувьд геноцид явуулж ирсэн бас тевдуудийн хувьд геноцид хиийснээ олон улсад хулээн зевшеерч уучлал хусэх нь олон улсад тогтоосон жишиг Энэ бол улс гурний хувьд шудрага асуудалИх гурний дээрэнгуй узэл Хятад шиг том гурэнд зохихгуй .Монголоос шудрага бусаар хичнээнийг авсан,та нарын егснийг тань тооцох газар энэ дэлхийд байдгийг санавал зохино

    Хариулах
  14. Zochin 2017-07-27 04:26 at 04:26

    Elbegdorj eronhiilogchiig anh garahad ni bid battulga shig demjeed l gargaj bsanda. Gevch yu bolloodo ed nar bvgd AN-n l hvmvvs shde odoo altanhuyg zi geed l yooooy… yu ch oorchlogdohgvi ee zvgeer l MAN namtai l alaltsana gehdee ed nar MAN-g vnendee l diilehgvi… mongoliin arduud l hohirno ongorson 4 jil yaj samarlaada ene bicheed bga AN-n PR bivheed bgaa hvmvvs sain bodooroi. MAN chine Mongol ulsiin erh choloo tusgaar togtnoliig bidend avchirsan nam shv…

    Хариулах
  15. Nam bus 2017-07-27 04:31 at 04:31

    Mongol ulsiig MAN hogvllne vrgelj tusgaar togtnol ard tvmniihee toloo yvj irsen nam yvsaar ch baih bnooo AN vrgelj dampuuruulj hedehen luivarchid l huvaaj idej ulsaa mohooj bdag nam tiimees ch 2016 onii songuuliar ard tvmen vsiig ni huslaa shde ofoo ted nar bolih heregtei kkkk

    Хариулах
  16. Malaa 2017-07-27 04:34 at 04:34

    Ezentei uls iim bdgiin gene vv yu gene ve bi oilgosongvi Mongol uls vrgelj ezentei bsan hoishid ch baih bno za

    Хариулах
  17. Нэргүй 2017-07-27 09:24 at 09:24

    Монгол ялна гэдэг уриа үгнээс болж Баян-Өлгийн казакууд тэр чигтээ Баттулгын эсрэг санал өгсөн. Улсын Ерөнхийлөгч хүн нэг тал руу хэлбийж туйлширч болохгүй. Казак иргэд ч гэсэн Монголын иргэн. Казак, дөрвөд, буриад олон ястнуудаа эвтэй найртай, бие биенээ хүндэлдэг байлгах төрийн алтан бодлогын уламжлалыг Баттулга ерөнхийлөгч үргэлжлүүлнэ байхаа. Ойрын хугацаанд Баян-Өлгийд айлчилж, төрийн алтан аргамжийн бодлогыг бататгаж, казак иргэдээ татмаар байна шүү.

    Хариулах
  18. z 2017-07-28 04:02 at 04:02

    Хятад, Орос аль аль нь бидний хөрш бид хүндэтгэж сайн харицаж байж хамтран сайхан амидрана.Монгол улсад олон үндэстэн ястанууд үеийн үед амидарсаар ирсэн ,амидрах ч болно. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай!

    Хариулах
  19. Mmm 2017-07-31 08:41 at 08:41

    Yamar negen asuudalaar ediin zasag hudaldaagaar hujaagaas haraat bj herhewch bolohgui ..ter butsaltgui tuslamj..zeel..hujaa ajilchidiig oruulj irehiig horigloh heregtei..hilee changatgah shaardlagatai..nuurs achsan tom tom mashinuud henii ch zuwshuurultei eh nutgaar mini hundlun guld chuluutei yawj bdgiin..arai arai dendej bnaa..bid uursduu gar hultei..undesnii uildwerlelee demjeed hujaagaas awdag baraagaa dotooddoo hiij boldogguim bhdaa..aliin bolgon hujaa hujaa gej amidrah eumbee..hujaagaas l haraat bj bolohgui..tusgaar uls mun eum bol..

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн