“Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив.
Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
2 сэтгэгдэлтэй
Зочин
2022-03-22 13:15 at 13:15
Мөн ч олон жил ярьж бна даа
bnuuhhh
2022-03-23 08:33 at 08:33
Хэдэн жил ярьж бна одоо бараг хийх ум шаагаад бсан үлгэрээ боль зээлээ боль