Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн явж байгаа тухай УБТЗ ХХН-ээс мэдээллээ.

Тодруулбал Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн №276-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас 16:50 цагаас хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очих юм байна.

Харин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №275-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирэх хуваарьтай гэв.

Энэ талаар тус газраас тодруулахад “Цар тахлын улмаас Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэгний аялал түр зогссон байсан. Өнөөдрөөс явж эхэлж байна. Өдөр бүр цагийн хуваарийн дагуу аялна” гэсэн тайлбарыг өглөө.

УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс зогсоосон аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн