Нобелийн энх тайвны шагналд В.Зеленскийн нэрийг дэвшүүллээ

Европын өмнөх үеийн болоод одоогийн улстөрчид, мөн украинчууд Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Нобелийн энх тайвны шагналд нэрийг дэвшүүллээ. Энэ талаар шагналын хорооны албан ёсны вэб хуудсанд гаргасан уриалгад дурджээ.
Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийг тодруулах хугацааг энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгах шаардлагатай байгааг улстөрчид онцоллоо. Тэд хугацааг хойшлуулах нь В.Зеленскийг нэр дэвших боломж олгож, баталгаажуулах шаардлагатай хэмээн санаачлагчид нэмж онцлов.
Украины дайны үеийн гэрэл зургууд дэлхий нийтийг цочирдуулж байна гэдгийг мөн уриалгад дурдсан байна.
“Дайны улмаас сая сая гэр бүл айдас хүйдэс дор амьдарч, гэр орон нь бөмбөгдөлт болоод түрэмгийлэгчийн армийн халдлагад өртөж байна. Бид ОХУ-тай хийж буй дайныг эсэргүүцэн тэмцэж байгаа Украины ард түмний эр зоригийн гэрч” хэмээн санаачлагчид үзэл бодлоо илэрхийллээ.