Хойд Солонгосын нийслэлээс Лхагва гаригт хөөргөсөн алсын тусгалтай пуужингийн туршилт амжилтгүй бол агаарт дэлбэрсэн талаар Сөүл мэдээлжээ. Эх сурвалж мэдээнд дэлбэрэлтийн нарийн ширийнийг мэдээлээгүй байна.
Пхеньян энэ жил 10 дахь удаагаа пуужин хөөргөж байгаа ч амжилтгүй туршилт нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ шинэчлэх эсвэл мухардалд орсон цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээрийг үргэлжлүүлж өрсөлдөгчдөө буулт хийх хэрэгтэй байгааг мэдээнд дурджээ.
Хойд Солонгосын пуужин ойролцоогоор 20 километрийн өндөрт дэлбэрсэн гэж Өмнөд Солонгосын цэргийн офицер нэрээ нууцлан хэвлэлд мэдээлжээ. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар харвасан пуужин бүтэлгүйтэхээс өмнө өглөөний 9:30 цагийн орчимд Пхеньянаас мэдээ авсан бөгөөд пуужингийн туршилт бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд судалж байгааг хэлсэн байна.
Үүнээс гадна АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт АНУ-ын нутаг дэвсгэр болон түүний холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй ч Хойд Солонгосыг тогтворгүй байдал бий болгохгүй байхад уриалжээ.
Хойд Солонгос 2020 оны аравдугаар сард болсон цэргийн парадын үеэр Хвасон-17 пуужин бүтээснээ танилцуулсан бөгөөд Пхеньян сүүлийн хоёр удаа ICBM системийг хөөргөж туршсан гэж АНУ болон Өмнөд Солонгосын арми өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.
Сүүлийн хоёр удаа буюу хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 5-нд хөөргөсөн Хойд Солонгосын пуужингууд дунд тусгалын зайг туулсан бөгөөд Пхеньян эцэст нь тив алгасах алсын тусгалтай баллистик пуужин туршиж магадгүй гэж шинжээчид мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Infobae