АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн (NTSB) орлогч дарга Брюс Ландсберг Техас мужид 13 настай, өсвөр насны хүүхэд автомашин жолоод яваад 9 хүний аминд хүрсэн талаар мэдээлжээ.
Хүү жижиг ачааны машин жолоодож явахдаа эсрэг талын эгнээ рүү орж, микро автобустай мөргөлдсөн байна. Микро автобусанд гольфын багт тоглодог эрэгтэй, эмэгтэй оюутнууд, дасгалжуулагчидтайгаа явж байсан бөгөөд машинууд мөргөлсний дараа шатжээ.
Энэ үеэр зургаан оюутан, дасгалжуулагч, жолооч болон насанд хүрээгүй зорчигч амиа алдаж, хоёр оюутан хүнд бэртсэн байна.