Украинд цэргийн тусламж үзүүлснээрээ АНУ зөвхөн мөргөлдөөнд “түлш нэмж” байна гэж ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв.
Василий Небензя “Вашингтон өчигдөр л гэхэд Украинд нэг тэрбум долларын Батлан хамгаалахын тусламжийг энэ долоо хоногт шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Та нар энэ мөргөлдөөнд бензин цацаж байна. Та бүхэн Украины байдлыг хурцатгах аюулыг ойлгож байна уу?” хэмээн асуужээ.
Мөн тэрбээр барууны орнууд Украиныг Оростой сөргөлдөх хэрэгсэл хэмээн ойлгож ойлгоод байгаад харамсаж байна. Европ Украинаас хэсэгчлэн, ер нь бүхэлдээ урваж байна гэжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг цэрэггүйжүүлэх цэргийн ажиллагааг эхлүүлсэн. ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэн зөвхөн цэргийн дэд бүтэц болон Украины цэргүүдийг онилж байгаа бөгөөд хоёр талд хохирогчид бий болж байгааг ч мөн мэдээлжээ.
Украины өмнөд хэсэгт Оросын арми Херсон муж, Мелитополь, Бердянск хотыг хяналтандаа авч, Мариуполь хотыг хаасан бол одоо тус хотод тулаан үргэлжилж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчин Украйны цэргийг Азовын тэнгисийн эргээс тасалсан бол зүүн чиглэлд Донбасс, Луганскийн цэргүүд Волноваха хотыг чөлөөлж, Верхнеторецкое-Новоселовка-2 шугамд хүрчээ.
Мөн Оросын арми Балаклея хотыг хяналтандаа авсан бөгөөд Киев баруун талаасаа бүслэгдэж, тулаан Харьковын ойролцоо үргэлжилж байна.
Эх сурвалж: RIA
5 comments
Орос ялна
Дайныг яаралтай дуусгахгүй бол цөмийнхөд шилжинэ. Үүнийг барууныхан ойлгох хэрэгтэй. Аль нэг талд зэвсэг нийлүүлж гал руу бензин цацахаа болих хэрэгтэй.
Орос буцаад явчвал дайн дууслаа.Нато оролцоно гээд Оросууд ярьдаг үгүй л юм байнашдээ.
Baruumiihan Puting ch alia salbadai bolgolloo doo
Путин харин барууныхныг алиа салбадай болгож байна. НАТО-ын ямар ч улс Украйнд тусалж чадахгүй байна. Зеленский барууныхныг украйныг нислээгүй бүс болгоод өгөөч гээд өчнөөн гуйсан, зөвшөөрсөнгүй. Оросууд цэргийн арга хэмжээгээ авч байхад барууныхан хориг арга хэмжээ л авч байна. өөр юу ч хийж чадахгүй байна. Оросын хуучны онгоц, зэвсгийг украйнд нийлүүлсэн улсыг дайн зарласны хэмжээнд хүлээн авна гэсний дараа бүгд таг боллоо. Бүх санхүүгээ хаалгасан ч гэсэн дайныг төгсгөлд нь хүртэл явуулна гэдгээ зарлачихлаа.