МҮХАҮТ-аас ОХУ-ын Засгийн газраас эдийн засгийн тусгай арга хэмжээ авах шийдвэр гарсантай холбогдуулан гадаад худалдаа эрхлэгчдэд мэдээлэл хүргэх уулзалтыг ГХЯ-тай хамтран зохион байгууллаа. Уулзалтад 150 гаруй бизнес эрхлэгч оролцож, мэдээлэл авав.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний талаар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийж буй гадаад худалдааны төлбөр тооцоо, шилжүүлгийн тухай мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2022 оны 3 дугаар сарын 8-нд “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлигийг баталсан бөгөөд тус улсын Засгийн газрын зүгээс 3 дугаар сарын 14-нд улаанбуудай, улаанбуудай болон хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэшиш, элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод хориг тавих тогтоолыг баталсан.
Бизнес эрхлэгчдийн зүгээс Гадаад харилцааны яам болон Монголбанкнаас бодит мэдээллийг хүргэж байгаад талархаж буйгаа илэрхийлсний дээр валютын ханш, үнийн өсөлт, гадаад гүйлгээ, долларын квот, экспорт, импорт, тээвэр логистиктой холбоотой асуултууд асууж холбогдох албаныхнаас хариулт авлаа хэмээн МҮХАҮТ-аас мэдээллээ.
1 comment
Оростой хийж буй худалдааны төлбөрийг рублээр хийдэг болох хэрэгтэй тэгвэл долларийн эрэлт багасч ханш нь бууна. Рубль ханш бууж байга учир ашигтай бензины үнэ буурна. Өргөн хэрэглээний барааны үнэ буурна инфляци буурна.