Исламын улсын арми, цагдаад ажиллаж байсан 16 настай Герман охиныг ирэх долоо хоногт шүүхээр болжээ. Линда нэртэй энэ охинд хуулийн дагуу Иракийн шүүхээс үхлийн ял оноох ёстой. Гэвч 22 нас хүрээгүй хүнийг цаазалдаггүй хууль байдаг аж. Өөрөөр хэлбэл, 22 нас хүрхээр нь цаазална гэсэн үг.
Хэдэн жилийн өмнө Пулсниц хэмээх жижиг хотоос дөрвөн эмэгтэй Исламын улсад нэгдэхээр явсаны дотор өсвөр насны охин багтаж байв. Линда онлайн сүлжээгээр танилцсан Араб эртэй Исламын улсад ирснийхээ дараа гэрлэсэн бөгөөд Мосул хотыг чөлөөлөх үед олзлогдож шоронд хоригдсон аж.
Тэрбээр Исламын улс бүлэглэлд нэгдсэндээ харамсаж, Германы эрх баригчидтай хамтран ажиллах хүсэлтэйгээ ярьжээ. Охин зүүн гуяндаа сумны шархтай ,баруун өвдөг нь гэмтсэн байна.
Германы эрх баригчид Иракийн шүүхийн шийдвэр гарсны дараа охиныг буцааж авах талаар хөөцөлдөж эхэлсэн байна.