Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байсан юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр: 
“Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсч байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газар элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршил 1300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

By updown

2 thoughts on “Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийн газрыг чөлөөллөө”
  1. Одоо сайхан тоглоомыг талбай ногоон байгууламж, аьто замын зогсоол бариьал гоё.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн