Өчигдөр орой 22:10 цагийн үед Улаанбаатар-Ховд-Увс чиглэлийн “Хүннү Эйр” компанийн онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болж ослын буулт хийжээ.
MML-161 Fokker-50 загварын тус онгоц нь Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өдрийн 13 цаг 40 минутанд хөөрч, оройн 20:00 цагт буцах үед хос хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон аж. Ингээд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ослын буулт хийсэн аж. Хүмийсийн ярьж буйгаар 30-40 орчим хүн зорчиж байсан гэнэ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр ослын буулт хийхэд гэмтсэн зорчигч байхгүй, амь нас эрсдээгүй байна. Тус компанийн Чанар баталгаажуулалтын газрын даргаар удирдуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ослын шалтгааныг тодруулхаар ATR-72″ загварын онгоцоор хөөрчээ. Мөн онгоцонд зорчиж явсан иргэдийг Нийслэл рүү аюулгүй авчирсан байна.
1 comment
Амны зоргоор бичих юмаа, эх сурвалжээ зөв олооч