АН-ын хоёр хуваагдсан хэсгийн нэг О.Цогтгэрэлийн талынхан хэвлэлийн хурал зарлаж, АН-ын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлаж байна. АН-ын даргын сунгаанд О.Цогтгэрэлийн талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр нэр дэвшиж, дэнчингийн 500 сая төгрөгөө өгөөд байгаа.
С.Эрдэнийн тал АН-ын дөрөвдүгээр сард зарлагдсан Ээлжит бус хурлыг хууль бус гэж үзээд Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Яг одоо хийж байгаа АН-ын мэдэгдэл дээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар ирж мэдээлэл өгч байна.
О.Цогтгэрэлийн талын АН-ын хуваагдсан хэсэг АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчидтэй гэрээ байгуулж байгаа бөгөөд намын даргын сунгаанд шударга өрсөлдөх гэрээнд гарын үсэг зуруулж байна.
Улсын дээд шүүх АН-ын даргын маргааныг эцэслэн шийдээгүй байгаа ч О.Цогтгэрэлийн талынхан намын даргын сунгаагаа явуулж, дөрөвдүгээр сард болох Ээлжит бус Их хурлаараа намын даргаа сонгохоор шийджээ.
3 comments
Ардчилсан намд намын даргаар сонгочих эрүүл тухтай хүн ганц ч байдаггүй юмуу
Battulgaa songonooo
Баттулгаас өөр гарах хүн байхгүй ээ.