Саудын Араб Хятадад газрын тосоо юаниар худалдахыг хүсч байна гэж The Wall Street Journal эх сурвалжаас иш татан бичжээ. Саудын Араб нефтээ Хятадад хэсэгчлэн юаниар худалдах талаар Бээжинтэй идэвхтэй хэлэлцээр хийж эхэлжээ.
Энэ талаар хэдэн жилийн турш яригдаж байгаа ч 2022 онд Эр-Рияд Вашингтоны аюулгүй байдлын амлалтад сэтгэл дундуур байгаа тул яриа хэлэлцээ эрчимжсэн гэж мэдээнд тэмдэглэжээ.
Үүнээс гадна ОХУ, Энэтхэг улсууд үндэсний мөнгөн тэмдэгт рубль, рупиг Хятадын мөнгөн тэмдэгтэд шилжүүлэн худалдаа хийх боломжийг судалж байгаа аж.
1 comment
Зөв зөв