Умард Ирландад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн ган цутгамлын үйлдвэр түүнчлэн үйлдвэрлэлээ түр зогсоож байгаагаа зарлажээ. Тэд эрчим хүчний үнэ буурсны дараа үйл ажиллагаагаа сэргээхээ амлаж байна. 1500-гаад ажилтан түр амралтаа авахаас өөр аргагүй болжээ. Яг ийм нөхцөл байдал Испанийн ган цутгамлын үйлдвэрүүдэд ч тохиосныг Reuters тэмдэглэж байна.
Зэвэрдэггүй ган үйлдвэрлэгч Acerinox, Megasа, Siderurgica Balboa түр хааагджээ. Бусад ган цутгамлын үйлдвэрүүд (жишээ нь, Celsa ба ArcelorMittal) өдөрт хэдхэн цагаар ажиллаж байна. Үйлдвэрлэлдээ завсарлага авах талаар Их Британийн Liberty Steel ч зарлажээ.