Ойрын өдрүүдэд Европын хэд хэдэн компани, тэр дундаа бордоо үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ ар араасаа зогсоож байгаагаа зарлалаа. Норвегийн үйлдвэрлэгч Yara Итали, Франц дахь аммиак, карбамидын үйлдвэрлэлээ багасгажээ.
Унгарын Nitrogenmuvex компани түүнчлэн Австрийн химийн Borealis AG компанийн адил үйлдвэрлэлээ түр зогсоосон байна. Байгалийн хийг азотын бордооны түүхий эдээр ашигладаг бөгөөд үйлдвэрлэгчдийн зардлын 80 орчим хувь нь хий байдаг.
Байгалийн хийн өнөөгийн ийм үнийн нөхцөлд бордоо үйлдвэрлэж, түүнийгээ борлуулахаар агуулах руу илгээх нь хэтэрхий эрсдэлтэй. Компани эрсдэл хүлээмээргүй байна гэж Европын бордоо үйлдвэрлэгчдийн Fertilizers Europe холбооны төлөөлөгч Лукас Пастерски мэдэгджээ. Хөдөө аж ахуйн бараг бүхэлдээ кали, азотоос хамааралтай байдаг. Европт тэдгээрийн үйлдвэрлэлийг хумьснаар хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид өсөх эрсдэл авчирна гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эх сурвалж: ru/daily