“Гачууртын замыг Шар хадны замтай холбох ажил энэ жилдээ багтаж ашиглалтад орно. Нийтдээ 4.27км авто зам, 97.3м урт гүүр хийгдэнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор Улиастайн замын ачаалал буурч, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад том түлхэц болно” гэж Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байгаа Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсанаа мэдээллээ.