АНУ-ын Сенат Украинд үзүүлэх цэргийн болон хүмүүнлэгийн тусламж, түүнчлэн коронавируст цар тахлын эсрэг үргэлжилсэн тэмцэлд шаардагдах хөрөнгийг багтаасан төсвийг баталлаа. Энэ төсвийг 2022 оны санхүүгийн жилд холбооны Засгийн газрын санхүүжилтээс гаргахыг хуулийн төсалд тусгасан байна.
Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх хугацаа гуравдугаар сарын 11-нд дуусах бөгөөд 1.5 их наяд ам.долларын санхүүгийн багц бүхий Украинд үзүүлэх 13.6 тэрбум ам.долларын тусламж багтажээ. Үүний тал орчим хувийг хүмүүнлэгийн тусламж болон тус улсын эдийн засгийг дэмжих хэлбэрээр, үлдсэн хэсгийг Украин болон зүүн жигүүр дэх АНУ-ын холбоотон орнууд буюу НАТО-гийн Батлан хамгаалахын хэрэгцээнд зориулах гэнэ.
Хуулийн төсөлд мөн 2022 оны санхүүгийн жилд Батлан хамгаалах болон бусад зардлын зүйлд зарцуулах АНУ-ын зардлын хэмжээг тогтоож өгчээ. Батлан хамгаалах салбар болон бусад төслийг санхүүжүүлэхэд 782 тэрбум олгохоор хуульд тусгажээ. Энэ нь 2021 оны төсвийнхөөс 46 тэрбум ам.доллараар илүү байгаа нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Батлан хамгаалахын зардалд өнгөрсөн жилд 730 тэрбум доллар олгож байжээ.