ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Хилийн нийт 9 боомт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт боомтууд дахин зохион байгуулалтад орсон. Одоогийн байдлаар өдөрт Гашуунсухайт боомтоор 230 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Булган боомтоор өдөртөө 150 орчим, Ханги боомтоор бараа материалуудын 100-110 тээврийн хэрэгсэл, Замын-Үүд боомтоор 60-70 чингэлэг, 40-60 тээврийн хэрэгсэл, Алтанбулаг боомтоор 40-60 тээврийн хэрэгсэл, Боршоо цагааннуур боомтоор 20-40 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна.
Нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүдийн чингэлэг тээврийн ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг тээвэр орж ирсэн. Цаашдаа тээврийн хэрэгслийн чингэлэг солилцоог сайжруулах тал дээр урд хөрштэйгөө хэлэлцэж байна. Мөн бараа таваарын эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хмлийн цэгийг өргөтгөх асуудлаар ярилцаж байгаа. Орж ирж байгаа бараа материалын хувьд барилгын материал, хүнс, гэр ахуй, сэлбэг хэрэгслийн бараа материалууд Замын-Үүдээр түлхүү орж ирж байна.
Замын-Үүдэд өмнө нь тээвэр хийж байсан хүмүүс тээврийн хуучин горимд шилжүүлж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байгаа. Хуучин горимд шилжүүлэх талаар ярихад эрт байна. Урд хөршийн халдвар хамгааллын дэглэм буураагүй байгаатай холбоотой хуучин горимд шилжих асуудлаар ярих нь боломж муутай харагдаж байгаа.
Тээвэр зохион байгуулалтад хувийн хэвшлийнхнийг оролцуулах санал тавьж байна. Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад чиглэлийн тээвэрлэлтэд оролцох боломж нээлттэй байгаа. Замын-Үүд дээр ирж байгаа ачаа бараа хязгаарлагдмал учраас тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст хүртээмжтэй байж чадахгүй нөхцөл байлал байгаа. Тиймээс цаашдаа ачаа барааг нэмэгдүүүлэх, чингэлэг тээврийг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллах шаардлага байна.
Тээвэр зохион байгуулалтын тусгай системийг онцгой байдлын албан хаагчдаар гүйцэтгүүлж нийтдээ 80 орчим хүн тусгаарлалтад ажиллаж байгаа. Ийм байдлаар Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалтын ажил жигдрээд хэвийн явагдаж байна.
Ачаа тээврийн сугалаа нь Хятадад хийгдсэн аппликейшн ажиллаж байгаа. Яагаад ийм зарчмаар ажиллах болсон бэ гэвэл өмнө нь орж ирсэн ачаа бараанд хэл ам гарсан. Тиймээс ил тод болгох үүднээс сугалааны зарчимд тулгуурласан аппликейшнийг урд тал зохион байгуулж байгаа.
Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн: Гаалийн хяналт шалгалтад үндсэн гурван төлөв байдаг. Ногоон, улбар шар, улаан гэж. Улаан төлөвтэй нөхцөлд 100% шалгалт хийнэ, ногоон төлөвтэй нөхцөлд бичиг баримт шалгана. Сошиал дээр гарсан зураг бол мэдээлэлтэй, хориглосон, хязгаарласан бараа байх үндэслэлтэй нөхцөл дээр тэгж шалгалт хийнэ. Хар тамхи, буу сум гэх мэт хориглосон хязгаарласан барааг нуун оруулж ирсэн байж болзошгүй тохиолдолд тийм шалгалтыг хийж байгаа.
2 comments
Бараг давхар машин
Батзандангын ах Бат-Эрдэнэ зайл