АН-ын даргын сунгаанд Х.Баттулга өрсөлдөхөөр болсон нь АН доторх хурцалдмал асуудлыг улам өдөөж эхэллээ. С.Эрдэнэ “АН-ын тамгыг хэзээ ч Х.Баттулгад өгөхгүй” хэмээн мэдэгдсэн бол АН-ын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам өөрийн цахим хуудаснаа “Баттулга аа чи одоо болноо зогс!Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно.Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий” хэмээн өчигдөр орой мэдэгдлээ.
Өнөөдөр АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа “АН бодитойгоороо хуваагдах нь дээ” хэмээн жиргээд байна. Тус намд Х.Баттулгын эсрэг байр суурь илэрхийлэх маш олон хүн байгаа. Тэдний хатуу байр сууриуд удахгүй олон нийтийн сүлжээнд тавигдаж эхлэхэд гайхах хэрэггүй.
Энэ үйл явц АН дотор үнэхээр ширүүн тэмцэл өрнөж мэдэхээр хавар ирж байгааг зарлаж байна. АН-ын хямралын дэргэд Орос, Украины нөхцөл байдал ч юу ч биш болж мэдэхээр байна.