Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам “Мета” корпорацийн бодлогод дургүйцлээ илэрхийлж, Оросуудын эсрэг дайсагналыг өдөөж байгааг таслан зогсоохыг шаарджээ.
Мэдэгдэлд ” “Мета” корпорацийн Оросуудыг үзэн ядах, дайсагналцуулахад хүргэсэн түрэмгий, гэмт хэргийн бодлого нь эгдүүцлийг төрүүлж байна. Компанийн үйл ажиллагаа нь манай улсад зарласан дүрэм журамгүй мэдээллийн дайны бас нэг нотолгоо юм. Хэвлэл мэдээллийн корпорацууд барууны эрх баригч хүрээнийхний Оросын эсрэг суртал ухуулгын машины цэргүүд болжээ. Бид АНУ-ын эрх баригчдаас “Мета”-гийн хэт даврагч үйл ажиллагааг зогсоож, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг шаардаж байна” хэмээн дурджээ.
Мөн Элчин сайдын яамнаас “Facebook болон Instagram хэрэглэгчид эдгээр интернет платформуудын удирдагчдад үнэний шалгуурыг тодорхойлж, нэг хүнийг нөгөөтэй нь сөргөлдүүлэх эрхийг өгөөгүй” хэмээсэн байна.
Метагийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун өмнө нь Facebook болон Instagram нь зарим орны хэрэглэгчдэд Оросын цэргүүдийн эсрэг хүчирхийлэлд уриалахыг түр зөвшөөрнө хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: INTERFAX
2 comments
Хэцүүдэж байгаа юм байна даа
Үнэн дарангуйлчих юмаа.