Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав.
“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа 2022.12.31-нд дуусна. Үүнтэй холбогдуулан дараа, дараачийн төслүүдэд хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хүслээ. Үүнд:
📌Боловсролын чанарын шинэчлэл” төслийн амжилтыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх
📌Дэлхийн банк болон “Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмийг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.
Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
✅Ковидын өмнө болон дараах хичээл хоцрогдлын асуудлыг шийдэх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,
✅Ерөнхий боловсролын тогтолцоонд мэргэжлийн боловсролыг оруулж интеграцчлал бий болгох, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай хэрхэн уялдуулах талаар судлах,
✅Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр
✅Бага насны хүүхдийн сурлагын ахиц ямар байгааг оношилдог стандарт арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт оношилох,
✅Салбар дундын чадавхийг бэхжүүлэх , дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ Дэлхийн банкны холбогдох албан тушаалтан илэрхийллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн