Оросын БХЯ Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй тулалдахын зэрэгцээ цацраг, хими, биологийн хамгаалалтын мэргэжилтнүүд нь Украины био лабораториудын ажилтнуудын дамжуулсан Украин газар нутагт явуулж байсан АНУ-ын цэргийн биологийн нууц үйл ажиллагааны тухай баримтуудад дүн шинжилгээ хийж байгаа гэжээ.
АНУ Украины нутаг дэвсгэр дээр Украин ба Орос, бусад хөрш орнуудын хооронд нүүдэллэдэг зэрлэг шувуудаар дамжуулан өвчний вирус тараах судалгааны төсөл хэрэгжүүлж байсан тухай нарийн мэдээлэл онцгой анхаарал татаж байна.
Баримтуудаас харахад, Америкийн тал Украинд 2022 онд шувуу, сарьсан багваахай, газар уснаар явагчийн судалгаа явуулж, тэдгээр амьтдаар дамжуулан гахайн мялзан, боом өвчин тараах боломжийг судлах үе рүү шилжих гэж байсан.
Украинд байгуулж, санхүүжүүлсэн био лабораториуд нь сарьсан багваахайн коронавирусийн дээжтэй туршилт явуулж байсныг баримтууд харуулж буй гэж Оросын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ. Оросоо өмнө зүгийн орнууд руу намар цагт усны олон шувууд нүүдэллэж, хавар нь буцаж ирдэг. Тэдгээрээр цэвэр усны эх үүсвэрийг хордуулах вирус тарааж болно гэж үзжээ.
Пентагоны санхүүжүүлдэг, Украинд явуулж байсан энэ мэтчилсэн биологийн судалгааны зорилго нь үхлийн аюулт эмгэгийг нууцаар тараах механизм бүтээх байсан. Ойрын хугацаанд бид Украины био лабораториудын ажилтнуудаас авсан ээлжит багц баримтаа нийтэлж, судалгаа шинжилгээнийх нь үр дүнг танилцуулах болно хэмээн Конашенков амлажээ.
Эх сурвалж: Kp.ru
1 comment
Новшнууд байна шүү