“Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх” хэлэлцүүлэг өнөөдөр (2022.03.10) Хууль зүйн үндэсний хүрээлэнд болж өнгөрлөө. Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Стратеги академи хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Хуулийн хэлтсийн дарга, Хуульч Ү.Амарбат газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг хөндлөө.
Газартай холбоотой асуудал нэг талдаа хүний эрхийн асуудлаас гадна нөгөө талдаа МАН-ын дэвшүүлээд байгаа бас нэг бодлого болох авлигатай тэмцэх дэвшилтэт бодлого юм. Тиймээс хэн, ямар байдлаар хэдэн жилийн хугацаатай, хэдэн га газар эзэмшиж байна вэ гэдэг мэдээллийг ил тод болгох шаардлага хэмээн ярьсан Ү.Амарбатын ярилцлагыг хүргэж байна.