Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 дугаар ангийн 300 сурагчийг Элсэлтийн Ерөнхий шалгалт буюу ЭЕШ-д цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд 3 сарын турш цахим давтлагад хамруулах юм.
ЭЕШ өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт хийж цаашид цахим давтлагыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Хэрэв сурагчдыг цахим давтлагад хамруулж ЭЕШ-д амжилттай хамруулсан тохиолдолд уг ажлыг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Ингэснээр Баянзүрх дүүрэгт сурч боловсорч байгаа сурагчид ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа хамрагдахаас эхлээд чадварлаг, оюунлаг боловсон хүчин бий болох боломж бүрдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.