2022-03-10 10:271min05

Украинд Америкийн биологийн лаборатори байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хүлээн зөвшөөрчээ

01

Украинд үргэлжилж байгаа тусгай ажиллагааны үеэр Оросууд Украинд байрлах Америкийн биологийн лабораторийн материалд нэвтэрч магадгүй гэж АНУ санаа зовж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд мэдэгджээ.

Тэрбээр, Украины асуудлаарх АНУ-ын Сенатад болсон сонсгол дээр “Украинд биологийн судалгаа хийх байгууламжууд байдаг, үнэндээ Оросын арми тэдгээрт хяналт тавихыг оролдох вий гэж бид маш их санаа зовж байна. АНУ одоо эдгээр судалгаатай холбоотой аливаа материалыг Оросын цэргүүдийн гарт орохоос хэрхэн сэргийлэх талаар Украинчуудтай хамтран ажиллаж байна” хэмээн хэлсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Пентагонтой хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Украины нутаг дэвсгэр болон бусад улсад аюултай халдварын эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй ажилладаг 30 биологийн лаборатори ажиллаж байгааг мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: INTERFAX

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-03-10 13:02 at 13:02

    Энэ муухай цар тахал ч гэсэн эдэнтэй холбоотой байх

    Хариулах

  • 777

    2022-03-10 13:27 at 13:27

    Olon suljeeni bizness nertei luivaraar olon ornoos luivar hiij heden terbum dollor luivardsan novshnuud sh de .Baruunihantaiga niiled

    Хариулах

  • ОРОСУУДЫН ЗӨВ БАЙЖЭЭ

    2022-03-10 23:29 at 23:29

    ОРОСУУД ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЭХЭЛСЭН НЬ ЗӨВ БАЙЖЭЭ.

    Хариулах

    • Нэргүй

      2022-03-11 10:23 at 10:23

      зөв байна,биологийн лабортоийг нь хурдан хараандаа авах зүйтэй,украйнд байгаа нь знэн гэдгийг ньГХ ийн сайд нь мэдэгдсэн байна,ямар муухай юм хийдэг улс вэ

      Хариулах

  • Irgen

    2022-03-11 00:32 at 00:32

    Anu uneheer iin zevuun ymaa edgeer virus haana as garch baina

    Хариулах

777 сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй