Украины Чернобылийн атомын цахилгаан станцын эрчим хүчний хангамжийг сэргээх асуудлыг Беларусь улстай хамтран боловсруулсан гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Павел Сорокин мэдэгдэв.Тэрбээр “Одоогийн байдлаар Беларусийн эрчим хүчний системээс эрчим хүчний хангамжийг байнгын схемийн дагуу сэргээх асуудлыг Беларусийн талтай аль хэдийн боловсруулсан гэдгийг тэмдэглэх нь маш чухал” хэмээн хэлжээ.
Украины үндсэрхэг үзэлтнүүд Чернобылийн Атомын цахилгаан станцыг эрчим хүчээр хангадаг цахилгаан сүлжээний байгууламж руу дайрсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан бөгөөд Оросын мэргэжилтнүүд цахилгаан станцын дизель генераторын нөөц эрчим хүчний эх үүсвэрт шилжих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн гэж Николай Панков мэдэгджээ. Мөн тэрбээр Украины тал АЦС-ын сэргээн засварлах ажлыг одоогийн байдлаар зохион байгуулахаас зайлсхийж байгааг хэлжээ.
Өчигдөр үүрээр Укренерго Чернобылийн Атомын цахилгаан станцыг эрчим хүчгүй болгосон тухай зарласан бөгөөд Украины талаас тэмцэл үргэлжилсээр байгаа нь засварын ажил болон эрчим хүчний хангамжийг сэргээх боломжгүй болгож байгааг албаныхан мэдээлж байсан юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын арми Чернобылийн атомын цахилгаан станцыг хоёрдугаар сарын 25-нд хяналтдаа авч байсан ч лхагва гаригийн үүрээр болсон сөргөлдөөний улмаас тус АТС-д хүндрэлтэй асуудал үүсээд байгаа юм.