Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болжээ.
Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдэлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111.566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Эцэг эх, асран хамгаалагчид дараах цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой.
Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд дүүрэг тус бүрээр: