Монгол Улс 3.5 сая хүн амтай. Зөвхөн 2005-2018 оны хооронд, 13 жилийн хугацаанд 6000 гаруй Монгол иргэн гадаадын 97 орны иргэнтэй гэр бүл болсон талаар УБЕГ-ын мэргэжилтэн мэдээлэл өгсөн байдаг. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн тухай мөн гадаадад амьдардаг бүсгүй өөрийн цахим хуудастаа ийн өгүүлснийг дамжуулан хүргэж байна.
Гадаад хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд ихэнхи нь нас ахиад нутаг буцна. Бүгд нийтлэг асуудалтай. Өндөр настны асрамжинд суухгүй нь мэдээж. Хүүхдүүд гадаадад үлднэ. Монголд наашаа гэх хүн, наашаа гэсэн ч таарч тохирох хүн бараг үгүйтэй адил. Би ийм эмэгтэйчүүд нийлж хамтын хүчээр амьдрах бяцхан гэр хотхон байгуулах бодолтой.
Өндөр хааныхаа нутагт ийм гэр хотхонд гадаадад сууж адил төстэй амьдрал туулж, юм үзэж нүд тайлсан, элдэв төрлийн ур чадвар, мэдлэг, мэргэжилтэй болсон эмэгтэйчүүдтэй цугтаа өтөл насаа өнгөрөөнө. Бид хүний гар харж намайг асрах хүн байхгүй, би насны эцэст яах вэ гэж түгшихийн оронд үзсэн сурсанаа хойч үедээ өгнө гэсэн хүмүүс байх юм.
Өвдвөл, гундвал бие биенээ асраад түшээд асуудлаа хамтын хүчээр давчихдаг. Дундаа нэг том дүнзэн байшинтай. Дарга дарангуйлагч үгүй. Бүх асуудлаа зөвлөлдөж шийддэг. Хүн бүр адилхан үүрэг даалгавар, эрхтэй. Бүгдэд үйлчлэх нэг л ардчилсан дүрэм горим, зохион байгуулалттай. Байшин сав, орчноо цэвэрлэх ажлаа эрх тэгш ээлжээр хийдэг, хүнсний ногоо жимсний модоо таридаг, ойр хавиа ойжуулдаг, зөгийний аж ахуйтай, амь зуулганы хэдэн малаа малчнаар хариулуулдаг.
Ер юуны төлөө хүний нутагт элэг бэтгэрэн байж амьдарсан билээ? Ер юуны төлөө амьдралын сайн мууг ханатлаа үзсэн билээ? Тус бүрнээ нэг байшин бариад ганцаараа байх, өвдөхөд асрах хүнгүй шаналах хэрэг юун? Хүн ганцаардахгүй, өвдөхгүй байхад л болдог. Даналзаад байдаг гадаад нөхөр, урваганаад байдаг хүүхдүүддээ хэлж бэлдэх хэрэгтэй. “Надад даналзах, урваганах хэрэггүй ээ, би буцах нутагтай, бэлдчихсэн амьдралтай. Та нар минь урдахаа хойчоо харж амьдрахтий.”
Байшин боловсон жорлон, халуун ус, сайхан гал тогоо, биеийн тамирын заал, сургалтын заалтай. Энэ байшинд зугаа цэнгээний ажил явуулахгүй. Харин өв соёлоо мартагдахаас сэргийлж сэргээх уламжлалт язгуур урлагийн үйл ажиллагаа, тууль хайлах, үлгэр ярих, монгол язгуур хөгжмийн зэмсгээ дарж сурах, гар урлал хийх, бариа заслаас аваад нарийн мэргэжлийн ур чадвар заах сургалтууд хөтлөж явуулах юм.
Өтөл насандаа хүн царайчлах биш харин хойч үедээ асар их юм өгөөд явцгаах хүмүүсийн хотхон. Суралцахаар ирсэн хүмүүсийн байрлах гэрүүд тусдаа нэг жигүүр. Зүгээр нэг тэнэж яваа улс бууж мордох газар биш. Хүмүүс сургалтанд оролцох гэж төлбөрөө төлөөд ирнэ. Хотхонд байгаа эмэгтэйчүүдийн мэргэжил боловсрол, ур чадвараас шалтгаалаад төрөл бүрийн сургалтууд.
Ийм сургалтнуудаас монгол нөхцөлд таарсан, байгаль орчиндоо хал балгүй аж ахуйнууд төрж гардаг. Одооноос надад бичиж, урдаас төлөвлөх, санхүүжүүлэх ажилдаа бэлдэж эхлээрэй. Хэдий эрт бэлдэж зэхнэ төдий чинээ цэцэглэх төсөл. Өөр хүмүүс уртаад хийж байвал бүүр ч сайн. Улс орноо өөд нь татах, хойч үеэ өргөж дэвшүүлэхэд хэрэгтэй. Туршлага улам зузаараад ирнэ гэсэн үг.
Ийм хотхонууд орон нутагт бий болоод хоорондоо туршлагаа солилцож нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байвал хөдөөд нүүдэлчин өв соёлоосоо тасраагүй амьд соёл цэцэглэнэ. Тэр үед “монгол ясаа тавих газар биш” гэж биднийг ад үзэхгүй харин та нараас юм сурая гээд ирнэ. Егзөр эмэгчүүлийн хотхонууд монголд соёлыг цэцэглүүлнэ дээ.
адаад эхнэртэй эсвэл гадаадад удаж байгаад нутагтаа буцсан өвөгчүүл бас егзөр өвөгчүүлийн хотхоноо барихад бэлднэ биз. Эртнээс төлөвлөөд, хүмүүсээ элсүүлж бүртгээд, сангаа босгож байвал сайн. Өтөл насандаа эргээд очиход тэнь тээр дараа үзэх хүмүүст ах дүү гэж хумс хуруугаа хугартал ажиллаж олсон мөнгөө явуулж үрэн таран хийлгэхийн оронд хуримтлал бий болгоод ийм хамтын амьдралын хотхон байгуулахад зориулвал хамаагүй цэцэн.
Эх сурвалж: Австри улсад амьдардаг иргэн Б.Алтантуяа
3 comments
Үр хүүхэд нь гарцан хүмүүс бол хүүхдээ хаяад явж чадахгүй шдээ. Хүүхэд нь тэр улсын иргэн болохоор эхийгээ дагаад явж чадахгүй
гадаад хунтэй битгы суу
Tanii bodol ih taalagdlaa. Bi 20 nastai ch emegtei humuus nasnii etsest hussenee hiij, hugshirson ch gesen hiij buteej amidraliig ur buteeltei tuulahad buruu ym bhgu gej bodoj bna. Ternees bish gadaad huntei suuh chini hunii erhiin, duriin asuudal.