С.Эрдэнийн зарласан, О.Цогтгэрэлийн талаас хууль бус хэмээн тодорхойлсон АН-ын ээлжит бус XIII их хурал эхэлжээ

2022-03-05 11:511min0
02

Ардчилсан нам ээлжит бус XIII Их хурал өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ Их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1,392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.

Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэхийг тус намаас мэдэгджээ.

Гуравдугаар сарын 1-нд О.Цогтгэрэлийн тэргүүлсэн АН мэдээлэл өгч, С.Эрдэнийн зарласан, өнөөдөр болж буй Их хурлыг хууль бус хэмээн үзсэн бөгөөд АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир, Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр, Дотоод Сонгуулийн Хорооны дарга И.Мөнхжаргал, Гадаад харилцааны зөвлөх, элчин сайд асан Ц.Сүхбаатар, Дүрмийн Хорооны гишүүн С.Чинзориг нарын мэдэгдэлд:

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2022.02.26-ны өдөр Их хурал зарласан нь Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу хууль бус юм. Учир нь Ардчилсан намын Их хурлыг зарлах эрхтэй субьект нь зөвхөн ҮБХ бөгөөд хэн нэгэн дур мэдэн зарлах эрхгүй. Харамсалтай нь С.Эрдэнэ өөрийгөө намын дарга гэж уг Их хурлыг зарлаж байна. Гэтэл УДШ Ардчилсан нам даргагүй байгаа гэж 3 удаагийн шүүхийн шийдвэрээрээ тогтоосон. Тиймээс Их хурлыг зарлан хуралдах эрхтэй цорын ганц байгууллага нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.2-т зааснаар ҮБХ-ны хурал атал С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулахгүйгээр Их хурлыг зарласан байна хэмээн дурдагдаж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй