Оху-ын Сбербанкны хувьцааны ханш лондонгийн хөрөнгийн бирж дээр 95 хувиар уналаа

2022-03-05 10:341min0
1737544608_0_320_3072_2048_1920x0_80_0_0_873e8b6b4e005dabd4164d147f8b29b5
Сүүлийн өдрүүдэд АНУ, Их Британи, Европын Холбооноос Оросын санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авч, SWIFT олон улсын төлбөрийн системээс гол банкнуудыг гаргаж, Оросын төв банкийг 600 гаруй тэрбум ам.долларын гадаад валютын нөөцөө ашиглах боломжийг хязгаарласан байна.
Мөн иргэд хадгаламжаасаа их хэмжээний мөнгө авсаар байна. Тэгвэл өчигдөр Оросын Сбербанк европын зах зээлээс гарж байгаагаа зарласнаар хувьцаа нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр 95 хувиар буурч бараг нэг зоосоор арилжаалдагдаж эхэллээ. Сбербанкны үнэ цэн 99.9 хувиар буураад байна. Мөн Лукойл, Новатек, Роснефть зэрэг Оросын томоохон компаний ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр дагаад буусан байна. Эрх баригчид энэхүү алдагдалыг зогсоохын тулд Москвагийн хөрөнгийн зах зээлийг гурван өдөр дараалан хаасан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй