Хөвсгөлд жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг мөсний баяр өчигдөр (2022.03.03) нээлтээ хийжээ. Энэ өдөр Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас таван км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарчээ. Энэ жил Хөвсгөл нуурын эрэг дээгүүр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч хөдөлгөөнд оролцсон болохыг орон нутгийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр автобусыг татан авахаар алба хаагчид ажиллаж байна. Баяр болж буй хэсгийн ойролцоо осол гарсан. Анхааруулга, тэмдэглэгээтэй хэсгээр зорчсон байж болзошгүй. Ямартай ч зорчигч, жолооч гэмтээгүй гэсэн байна.
Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай гэсэн хэсэг байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.