Америкийн онгоцны тийз захиалах, борлуулах “Sabre” систем ОХУ-ын “Аэрофлот” компанитай хийсэн тийз борлуулалтын гэрээгээ цуцалж байгаа гэдгээ тус компани мэдэгджээ.
“Saber” нь дэлхийн өнцөг булан бүрт байх аялал жуулчлалын агентлаг, аялал жуулчлалын вэбсайтууд болон корпорациуд онгоцны тийз худалдан авах, захиалах, үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг гол зах зээл болох Глобал түгээлтийн системээс (GDS) Аэрофлотын нислэгийн мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авч байна.
“Sabre” мэдэгдэлдээ компани цаашид өнөөгийн нөхцөл байдалд хяналт тавьж, хууль эрх зүйн асуудал болон авч болох аливаа сөрөг арга хэмжээг харгалзан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргана гэжээ.
ОХУ-ын ихэнх агаарын тээврийн компаниуд Америкийн “Sabre”, Испанийн “Amadeus” гэх мэт гадны нислэгийн тийзийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас үйлчилгээг ашигладаг байна. 2019 онд Saber нь Оросын “Интегро технологис” ХК-тай өөрийн серверийг нутагшуулах зорилгоор хамтарсан компани байгуулж байжээ.
1 comment
Дэлхийгээс зайл. хууль бусаар баяжсан Хулгайч эцэгтэйгээ зайл.