“Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнхөн өнөөдөр Зууны мэдээ сонины Мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ. Тэд өчигдөр Төв талбайд болсон “No war” жагсаал дээр болсон маргааны талаар тайлбарлаж, иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарт шаардлага тавьсан хэмээн мэдэгдлээ.
Мөн тэд дэлхий нийтэд болж байгаа үйл явдал, Орос, Украины хооронд өрнөж байгаа асуудлыг та бүхэн харж байгаа. Цаашид өргөжин тэлж магадгүй аюултай нөхцөл байдал аль ч улсын хувьд тулгараад байна. Тэр дундаа бид ОХУ-тай хилэлдэг. Гэтэл санаатай, санаандгүй юм уу, би бол санаатай гэж хэлмээр байна. Залуусыг өдөөн турхирсан ийм үйлдлүүдийг зарим нэр бүхий улс төрчид, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн, Ц.Элбэгдорж хүртэл цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргалаа.
Үүнийг нь өөгшүүлж, Төв талбай дээр “No War” гэсэн уриатай, Украины далбаа барьсан нөхдүүд жагслаа. Үүнийг бидний хувьд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж харж байгаа. Дайн болж байгаа асуудал дээр үнэлэлт дүгнэлт хийж, энэ дээр бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Бид зөвхөн Монгол Улсын таны, миний бид бүгдийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас бид очиж, хүч хэрэглэн тэр далбааг нь булаасан.
Булааж тэр үйлдлийг нь таслан зогсоосон. Энэ улс зөвхөн тэр болчимгүй залуучуудын бодлогогүй хүмүүсийн үйлдлээр Монгол орныг тийм хэмжээнд авч үзэх вий, харах вий.Яагаад би ийм үйлдэл хийгээд байна вэ гэхээр өчигдөр ТҮГЭЭ.МН дээр яг энэ үйл явдалтай давхацаад өмнөхөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн. Үүнийг зарим нэг хүн уншаагүй, анзаараагүй байгаа байх.
Энэ мэдэгдэл дээр маш ноцтой үгнүүд байна. Гарчиг нь Ц.Элбэгдорж: Эрх чөлөөнд хайртай монголчууд Украины ард түмэнтэй хамт гэсэн байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины Ерөнхийлөгч Владимр Зленский, Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба нарт хандан өөрийн сошиал хуудсаараа байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ эрх чөлөөнд хайртай монголчууд тантай, украины ард түмэнтэй хамт. Монгол болон Украин бол Ардчилсан, нээлттэй, энхтайванч улс.
Энд хамгийн ноцтой өгүүлбэр нь бидний дунд ганцхан улс бий. Бусад нь бүгд бидэнтэй хамт хэмээгээд дайнгүй энхтайван гэсэн хаштаг ашиглан жиргэсэн байгаа. Энэ ингэж болохгүй. Нэг хүний үзэл бодлоор бүхэл бүтэн улс үндэстнийг төлөөлж, өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн маш болчимгүй мэдэгдэл хийлээ гэж бид үзэж байна.
Яг үүнтэй давхцан “No double standart”, “No naadam” гэх мэт бүгдийг үгүйсгэдэг нөхдүүд талбайд гарч ирсэн. Бид зарим юмыг нь бол өнгөрөөж байсан. Намынх нь, МоАХ-ын асуудал бидэнд ердөө хамаа байх ч үгүй. Хамгийн ноцтой нь эдгээр нөхдийг яг талбай дээр байх үед Оросын Элчингийн машин байнгын ажиглагчаар байсан. Талбайн хажуу талд байж байсан. Өчигдөр очсон сэтгүүлчид анзаарсан байж магадгүй. Тэр чинь бидний хөрш улсууд.
Тэгэхээр энэ үйлдэлд бид хариуг нь барьсан. Яг ийм үед бид хэн нэгний талд орох гээгүй. Дайныг хүсч байгаа нэг ч ард түмэн байхгүй. Шар даавуу гэдэг дээр зарим сэтгүүлчид өчигдөр надаас асууж байна лээ. Би энэ дашрамд бас хэлье. Хэлчих ёстой байх. “No naadam” гэсэн жагсаалыг хийж байхад энэ нь давхцал уу, тохиолдол уу гэдэг олон асуудал гарсан. Яагаад бид шар өнгөнд дургүй вэ, яагаад тэд байнга шар өнгийг хэрэглээд байгаа юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж байна. Монгол Улс сүүлийн 200-300 жилийн хугацаанд дэлхийн газрын зураг дээрээс арчигдсан үе бий шүү. Тэр үе бол Манж Чин гүрний эрхшээлд байсан үед бид тэдний газрын зурагт зурагдчихсан явсан. Үүнийг манайхан зарим нь мэддэггүй байсан юм шиг байгаа юм.
Манжийн өөрийн билэгдэл нь луут шар туг байсан юм. Чин гүрэн шар өнгийг эрхэмлэж байсан юм. Тэр үед Манж бид нарыг дайрч довтлоод эзэлчихээгүй юм. Биднийг хооронд нь хагаралдуулж байсан. Тийм учраас бид шар өнгөнд дургүй байдаг. Яагаад гэвэл тэдний барьсан өнгө нь байнгын шар өнгө байгаа. Шар өнгийн даавуугаар Монгол Улсын Засгийн газрын ордныг ороож байсан. Өчигдөр мөн тэр өнгөө гаргаж ирж байна. Яахав, тайлбарлахдаа Украины далбаа гэж байсан.
Үнэхээр дайныг хүсээгүй “No war” гэж байгаа бол хэн нэгний далбааг барих ёсгүй. Тэгвэл Монголынхоо далбааг бариад зогсохгүй яасан юм. Ер нь ч далбаа ашиглах эрх тэдгээр нөхдөд байхгүй.
Украины далбааг бариад “No war” хэмээн жагсаж байгаа нь шууд Оросыг буруутгаж байгаа хэрэг. Тэгээд энэ Ц.Элбэгдорж болон АН ч мэдэгдэл хийхдээ Украины ард түмэнтэй үзэл санаа нэг гэж яриад байгаа. Хор холбогдол бол бий. Мэдээлэл бол Орос руу очсон байгаа. Орос улс манайхтай дайн хийхгүй нь тодорхой. Тохирох хариу нь наашаа нийлүүлдэг бинзинээ, тогоо л зогсооно.
Сар гаруйн өмнө шатахуун тасалдахад юу болсон билээ дээ. Энэ талбай дээр зогссон “трикотой баньд” нарын гаргасан үйлдлээс болж, хожим гарах хохирлыг бид л үүрэх байхгүй юу. Тэд нар баячуудын хүүхэд, тэд үүрэхгүй ээ. АН ч үүрэхгүй, ард түмэн үүрнэ. Та бид нар энэ хор уршгийг нь амсцгаана. Энэ хүмүүстэй уулзах гээд санал тавихаар ирдэггүй. Бид өчигдөр Төв талбайд очиж, шар даавууг нь булааж авсан. Бид нар 8-уулаа очсон.
“No double standart”-ыг дэмжиж байгаа хүмүүст анхааруулаад хэлчихэе. Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг дагаж яваа залуучуудад хэлье. “Бид наймуулаа очсон шүү, 800-аараа очиж чадна шүү хэмээв.
2 comments
ene 2-chde mungnii bool bolson hogiin novshnuud shde
Буруу хүмүүжилтэй хүн бухын хүзүүнээс хатуу