Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Кёкүшюзан Батбаяр болон түүний эхнэр Б.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Прокурорын газар Кёкүшюзан Батбаяр Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т заасан мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
2019 оны хавар АТГ Кёкүшюзан Д.Батбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Д.Батбаяр нь бусдыг залилсан гэх гомдлыг иргэд АТГ-д гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон нь түүнийг үргэлжлүүлэн шалгаж, шүүхээс ял сонсох хэмжээнд хүргэсэн байна.