Төв талбайд өнөөдөр болсон “No War” жагсаалын үеэр талбайд жагсагчид болон иргэдийн дунд маргаан өрнөөд авсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Тус жагсаал дээр хэсэг залуусын хооронд үзэл бодлын зөрчилдөөн болж, маргалдахад нь л цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, намжаасан.
Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ гол нь хоорондоо маргалдаж байсан уг үйл явдалд зохицуулах арга хэмжээ авсан. Ер нь цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журам зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн үед ямар ч газар зохицуулах үүрэгтэй” хэмээн мэдэгджээ.