Турк улс байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн хоолойгоор нэвтрүүлэхгүй байх бодлого барьж байна гэдгийг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Анадолу агентлаг иш татан “Турк улс далайн эргийн болон далайн эргийн бус бүх улс орнуудын байлдааны хөлөг онгоцыг тус хоолойгоор нэвтрүүлэхгүй. Энд Монтрегийн конвенцийг Монтрё-гийн Конвенцийг хэрэгжүүлж, түүнийг дагаж мөрдөнө гэдгээ анхааруулсан” тухай мэдээлжээ.
Мөн “Сабах” хэвлэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы “Орос-Украины хямралыг даамжруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Турк улс Хар тэнгисийн хоолойд Монтрё-гийн Конвенцид заасан эрх мэдлээ ашиглана” гэсэн үгийг нийтэлжээ. Анкара Орос, Украины аль алинаас нь нүүр буруулахыг хүсэхгүй байгааг онцлоод, хоёр орны өнөөгийн нөхцөл байдлыг Турк амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монтрёгийн конвенцийн 2 дахь заалтад “Аль ч улсын хөлөг онгоц хоолойгоор өдөр, шөнийн аль ч цагт, ямар ч дүрэм журамд захирагдахгүйгээр ямар ч төрлийн ачаатай зорчиж болно” хэмээн заасан байдаг. Уг конвенцийн дагуу Турк хэрэв дайн зарлавал бусад орны хөлөг онгоцыг шөнөөр зөвхөн тодорхой чиглэлд хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй хүлээсэн байдаг.
Харин Турк дайн зарлаагүй ч “дайны ирмэг дээр ирвэл” өдөр, шөнийн алинд ч бүх хөлөг онгоцыг тодорхой чиглэлээр нэвтрүүлэх ёстой ажээ. Тайван цагт Турк аль ч орны хөлөг онгоцыг том жижиг ялгаагүй хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй. Харин дайн зарласан тохиолдолд Турк хоолойг бүхэлд нь хааж болох эрх эдэлдэг юм.