Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Украинд байсан 16 иргэнээ Польш-Украин улсын хилийн зурвасаас орон нутгийн цагаар өчигдрийн 17:30 цагт хүлээн авсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Ингэснээр нийт 24 монгол иргэн Польш улсад ирээд байна. Мөн өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бөгөөд Польшид байгаа иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахыг зорьж байгаа аж. Украины Харьков хотод байгаа үлдсэн 18 иргэнээ ойрын хугацаанд татан авахаар холбогдох албаныхан тогтмол ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас мөн мэдээлэв.
1 comment
Uilan dongodood yilj ynjaad svid bolood bsn gaya baigyylsan yum shig zyrag inter avxyyltsan entr tur zasagtaa bayarllaa geed xelex yhaan bnuu