“Улсын Прокурорын газрын шийдвэрийн дагуу 2-р сарын 25-наас эхлэн Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хэсэгчлэн хязгаарлаж байна” гэсэн мэдэгдэл түгээсэн юм.
Баасан гарагт Фэйсбүүкийн толгой компани Meta-ийн дэлхийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ник Клегг “Оросын эрх баригчид Оросын төрийн өмчит дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын Фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн контентыг бие даан шалгах, шошголохыг зогсоохыг бидэнд тушаасан” гэж мэдэгдээд “Бид татгалзсан, харин тэд манай үйлчилгээний хэрэглээг хязгаарлахаа мэдэгдлээ” гэж хувийн твиттер хуудсандаа бичиж мэдэгдсэн юм.
“Оросын жирийн иргэд өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж, эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд манай программыг ашиглаж байна. Бид тэднийг Facebook, Instagram, WhatsApp, Messenger-ээр дамжуулан дуу хоолойгоо хүргэж, болж буй үйл явдлыг хуваалцаж, зохион байгуулалтад оруулахыг хүсч байна” гэж Ник Клегг нэмж тайлбарлав.