Украины нийслэлд агаарын түгшүүр зарлагдаж, оршин суугчид хоргодох байр луу явцгааж байна

2022-02-25 15:35
11

Украины нийслэлд агаарын түгшүүрийн дохиолол зарласан тухай Киев хотын төрийн захиргаа мэдээллээ. Оршин суугчдыг хамгаалах байрыг зорьж байна.

“Агаарын сэрэмжлүүлэг хүргэж байна! Хамгийн ойрын хоргодох байр луу нэн даруй оч!” – гэж KSCA-ийн хэвлэлийн алба дамжуулжээ.  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр тус улсад бүх нийтийн дайчилгаа зарласан. Мөн Киев хот болон Киев мужид 22:00-7:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй