Украины нийслэл Киев хотод баасан гаригийн өглөө үүрээр хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай ТАСС агентлаг Украины УНИАН агентлагаас иш татан мэдээлжээ. Дэлбэрэлтийн чимээ 04:22 (Москвагийн цагаар 05:22) цагт Украины нийслэлийн Печерский, Голосеевский дүүрэг, Позняки хотод сонсогдсон байна. Мөн Киевийн Троещина орчимд мөн дэлбэрэлт болжээ. Нийтдээ зургаан газарт дэлбэрэлт болоод байна.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк болон Лунгаскийн хүсэлтийн хариуд Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн байгаа. Үүний дараа Украин Оростой дипломат харилцаагаа тасалж, АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ аваад байна.

Өмнө нь АНУ-ын гурван албан тушаалтан Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Украины нийслэлд Оросын зэвсэгт хүчин ойртож, хэдхэн хоногийн дотор эзлэн авна. Үүний дараахан тус улсын эсэргүүцлийг саармагжуулна хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: GAZETA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн