Их Британийн Засгийн газар Украины тогтвортой байдлыг дэмжих эдийн засгийн шинэ багцыг зарлалаа гэж Гадаад хэргийн сайд Лиз Трасс лхагва гаригт мэдэгджээ.
“Украины Засгийн газарт Оросын үйл ажиллагааны эдийн засгийн үр нөлөөг даван туулахад зориулан Их Британи 500 сая ам.долларын зээл олгох баталгаа гаргаж байна. Бид эдийн засгийн энэ тусламжаа Украины ард түмнийг дэмжихийн тулд ашиглаж байна” гэж Лиз Трас твиттер хуудсандаа бичжээ.
Орос улс Донекц болон Луганскийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Их Британи Оросын Промсвязбанк, AB Россия болон Генбанк, Аж үйлдвэрийн хадгаламжийн банк, Хар тэнгисийн хөгжил, сэргээн босголтын банк зэрэг таван банкны эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа юм.