Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг Хятад улс дэмжихгүй, зөвхөн яриа хэлэлцээ л нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусална гэж үзэж байгаагаа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Хятадын CGTN телевизийн суваг мэдэгджээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Хориг арга хэмжээ хэзээ ч асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга байгаагүй, Хятад улс нэг талын хориг арга хэмжээг үргэлж эсэргүүцсээр ирсэн” хэмээгээд зөвхөн яриа хэлцэл, зөвшилцлийн замаар хурцадмал байдлыг намжаах боломжтой гэж онцолжээ.
Түүнчлэн Хуа Чуньин бүх талууд тайван байж, хүлээцтэй хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.