Өмнөд Солонгос Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа ч Украинд цэргийн тусламж үзүүлэхгүй гэж Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны “өндөр албан тушаалтан”-аас иш татан мэдээлжээ.
Ёнхап агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж “Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх болон энэ үйл явц бидэнд ямар нөлөө үзүүлэхийг ажиглаж байна. Бид бас юу хийж болох вэ гэдгээ харж байна. Үүнд цэргийн тусламж үзүүлэх, цэрэг илгээх зэрэг арга хэмжээ хамаарахгүй хэмээн хэлсэн байна.
АНУ Өмнөд Солонгосыг Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг хүссэн эсэх талаар асуусан асуултад тэрбээр “Америкийн засаг захиргааны албан тушаалтан, америкчууд холбоотнуудтайгаа Оросын эсрэг худалдааны болон санхүүгийн хориг арга хэмжээ авах боломжийн талаар удаан хугацааны турш ярилцаж байгаа” гэж хариулжээ.