Монголын ардчилсан хувьсгалын алтан хараацай, ардчиллын дууч, авьяаслаг сэтгүүлч, “Хонхны” хэмээн алдаршсан С.Цогтсайхан агсны төрсөн өдөр хоёрдугаар сарын 20-нд тохиодог.
Энэ удаа түүний төрсөн өдрийг тохиолдуулан гэр бүл, хамаатан садан, найз нөхөд түүнчлэн ардчилсан хувьсгалын үеэр мөр зэрэгцэн явсан журмын нөхөд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “ТБД Андууд” буудлын урд байх түүний хөшөөнд цуглан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд “Хонхны Цогтсайхан” санг үүсгэн байгуулсныг зарласан юм.