Алдарт “Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Тэрээр Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийн хувийн орон сууцандаа дүүжлэгдсэн байдалтай олдсон байна.
Өдгөө 41 настай дуучин Честер Беннингтон хар тамхи болон согтууруулах ундааны донтолттой жилийн турш тэмцэж байсан бөгөөд амиа хорлох сэдэл төрж байгаа тухай өмнө нь хэлж байсан аж.
Түүнийг 17 настай байхад ээж нь хар тамхи хэрэглэж байсныг мэдсэнээр гэрээсээ хөөж байсан түүхтэй. Алдарт дуучин хөгжмийн амжилтанд хүрэхээсээ өмнө ‘Burger King’-т ажилладаг байжээ.