УЕП Хөгжлийн банктай холбоотой 19 хэргийг сэргээн шалгаж эхэллээ

Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Хоёдугаар сарын 15-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдэгдэхдээ Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж, одоо дуусч байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна гэж байсан юм.
Энэ ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байна.
1 сэтгэгдэлтэй
Зочин
2022-02-21 19:03 at 19:03
Сайн шалгаад хэргийг нь үүрүүлээд шоронд орохыг нь оруулаад өр төлбөрийг нь төлүүлээчээ