БНХАУ-ын Бээжин хотод суугаа Монголын ЭСЯ-ны холбогдох албаныхны мэдээлснээр, Тяньжин боомтод Монголын импортын 4500 гаруй чингэлэг байгаа бөгөөд боомтоос өдөрт 80-90 вагон Эрээний дээр ирж байгаа аж.

Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлийн мэдэгдсэнээр, том оврын ачаа (авто тээвэр, чингэлгээр) тээвэрлэхдээ хоёр ангилахаар болсон ч ариутгалын асуудал нь шийдэгдээгүй хэвээр байгаа юм байна.

Хятадын тал нэг төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэг чингэлэгт тээвэрлэх байр суурьтай хэвээр байгаа юм байна. Энэ сарын 10-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, БНХАУ-ын Бээжин хотод суугаа Монголын ЭСЯ-ны холбогдох албаныхан, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооныхон Эрээн-Замын Үүдийн ачаа, тээврийн одоогийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар ярилцжээ.

Энэ үеэр тээвэр, зуучлагч компаниудтай уялдаа холбоотой хамтарч ажиллах зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцсон байна. Урд хөрш тээврийн салбартаа “Open Platform” нэвтрүүлэн, нээлттэй бүртгэл явуулж эхэлсэн бөгөөд 40 гаруй тээвэр зуучлагч компани бүртгэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн