…Цалингийн зээл, малчины зээл, ипотекийн зээлгүй хүн манай улсад алга. Гэтэл зээлийн хүү нь дэлхий дээр хаана ч байхгүй өндөр. Жишээ нь 100 саяар байр авлаа гэж бодъё. 20 жил хөдөлмөрлөөд 200 сая болгож бүтэн нугалж эргүүлж төлнө. Энэ бол луйвар. Ихэнх улс орнууд зээлийн хүүгээ бууруулсан хуультай байдаг. Мөн мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль ч байх нь бий. Дэлхийн 180 улсаас 12 нь банкны зээлийн хүү 20-иос дээш давсан байдаг юм байна, Тэдний нэг Монгол улс. Энэ 12 улсын дундаас манайхтай хамгийн төстэй нь Киргиз. Гэтэл хэдхэн жилийн өмнө зээлийн хүүгийн тухай хууль гаргаж, хүүгээ бууруулсан. Ирэх хаврын чуулганаар банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар нэр бүхий гишүүдтэй хамт хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. Урьд нь хүү бууруулах тухай хуулийн төсөл яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Олон асуудал тулгарах байх. Гэхдээ энэ хуулийг батлуулахын тулд тууштай зүтгэнэ.