Хөгжлийн банкинд ажиллаж байсан зургаан захирлыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна.
Хурлын эхний шийдвэрээр 2016-2019 оны хооронд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан ч шууд хорих анги руу авч явсан эсэх нь тодорхойгүй. Тэрбээр хувийн машиндаа суугаад явчихсан байна.
Харин дараагийн шийдвэрээр түүнтэй хамт тус банкны дэд захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаяр болон Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарыг мөн нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Прокурорын санал хууль бус, шаардлага хангаагүй, дутуу санал байсан. Гэрчид нөлөөлөх гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй учраас гомдлоо гаргаад явна. Гурван жил шалгаж байгаа асуудал. Гэмт хэргийн асуудлыг нь шалгах ёстой болохоос зээл өгсөн гэж шүүмжлэх нь буруу байх. Үйлдэл, холбогдлыг нь шүүхээр эцэслэн тогтоож байж, гэм бурууг нь халдааж ярих хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
1 comment
Эднийг сайн шалгах хэрэгтэй. Хэд хэдэн сараар мөрдөнд суугаад ирэхээр улсын сан хөмрөгийг хэрхэн яаж үрэн таран хийснээ хэлэх л болно. Улс төрчидийн өмнөөс шоронд орж ял эдлээд явчих нь тун цөөхөн. Тэгээд ч энэ л этгээдүүдээр дамжиж барьцаагүй , чанаргүй зээлүүд гарч байсан.