Дэлхийн Ганжуур судлаач эрдэмтэд өнөөдөр (2017.07.20) нийслэл хотноо анх удаа чуулж байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байгаа юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон улс, байгууллагыг төлөөлсөн 36 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэ үр дүнгээ танилцуулж байгаа аж.